vrijdag 4 mei 2012

АНТВЕРПЕНИЙ ШАГАЙН ТОЙРОМ - 2012

                                            Монголын соёлын өдөрлөг 19-05-2012

                                         xаяг; Cultuur CentrumLuchtbal.  Columbiasstraat  110, 2030 Antwerpen BELGIUM


Хөтөлбөр "А" танхим

09:30 Соёлын өдөрлөгт оролцогчидын бүртгэл,бэлтгэл ажил   

11:00  Шагайн тойром 1-р үе

13:00 - 13:15     Нээлтийн үйл ажиллагаа

 13:15 - 13:35    Ардын урлагийн ХОСОО,ТРАНС-МОНГОЛ хамтлагийн тоглолт

14:00 Шагайн тойром 2-р үе

15:00 Хүүхдийн шагайн тэмцээн

16:00 Сонирхогчидын шагайн тэмцээн  

19:00 Шагайн харвааны тэмцээний шагнал гардуулах, Мод өргөх ёслол

Хөтөлбөр "Б" танхим

Хүүхдүүдийн дунд

 14:00 - "ЭХ ОРОН МИНЬ-ЭЭХ НАРАН МИНЬ" сэдэвт дуу, шүлэг, зургийн уралдаан

         - Бөгцөг няслах, Морь уралдах тэмцээнүүд... Хариуцагч; Ө.Эрдэнэцэцэг Ц.Дөлгөөн

Бүсгүйчүүдийн дунд

15:00 Хатгамал оёх, Сампин зангидах, Шилбэ хадах уралдаан  Хариуцагч; Антверпен-Эвнэгдэл холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга  Амраа  / Тел; 04871960551 /

15:30 - 16:00 Ардын урлагийн ХОСОО,ТРАНС-МОНГОЛ хамтлагийн тоглолт

16:00 Антверпений шагайн тойромд зориулсан Идэрчүүдийн үндэсний бөхийн барилдаан Хариуцагч; Б.Содбаяр /Бельги дэхь Монгол Оюутан Залуучуудын Холбооны тэргүүн/

Нийт дунд

17:00 - Түргэн хэллэг, Хул,Цагаан лонх тоолох, Оньсого, Таавар, Дэмбээний тэмцээн

 Хариуцагч, Ивээн тэтгэгч Монгол Бельгийн нийгэмлэгийн тэргүүн Ч.Мөнхбаясгалан

 17:30  - “ Төгс Mонгол”   үндэсний хувцас шалгаруулах  /Эр, Эм, Хүүхэд, Гэр бүл/ Хариуцагч, Ивээнтэтгэгч хатагтай  Нэргүй,  Очирмаа

20:00 Цахилгаан хөгжимтэй нийтийн цэнгээнт бүжиг



     Антверпен шагайн тойром - 2012 Монгол соёлын өдөрлөгийн хүрээнд;

                     -   Монголын өргөмжит консул Паул Ван Воуве ийн гэрэл зургийн үзсгэлэн

                     - Айраг Хорхог, Бууз, Хуушуур,Шөл, Хийцтэй цай тэргүүтэний худалдаa

                     - Үндэсний үйлдвэрлэлийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс

                     -Уранбичлэг,  Хайчилбар, Монгол зургийн үзэсгэлэн 


Тасалбар ; 5 евро  / Жич; Бидний цаашдын Монгол соёл, өв уламжлалаан хадгалан үлдэх, түгээх, сурталчилах үйлсийг дэмжин туслаж хүн бүрийг тасалбараа авахыг хүсье! /


Ерөнхий Зохион байгуулагч:    Eвроп дахь Монгол Шагайн Харвааны Холбоо

                                                    
Хамтран зохион байгуулагчид, дэмжигч,  ивээн тэтгэгчид

                                                                                                                     Монгол улсын элчин сайдын яам

                                                                                                                    Монгол улсын өргөмжит консул ноён Паул Ван Воуве

                                                                                                                   ОРЛОО.КОМ    www.orloo.com

                                                                                                                   Бельгийн Монголчуудын "Соёмбо" холбоо

                                                                                                                   Антверпен- Эв нэгдэл холбоо

                                                                                                                 “ЭРХИЙ МЭРГЭН”  Бельгийн Шагайн Товчоо,

                                                                                                                  Монгол Бельгийн нийгэмлэг

                                                                                                                “ТООНО” Монгол соёлын нийгэмлэг

Дэлгэрэнгүй мэдээлэлийг; www.orloo.com,  www.soyombo.be , www.mongolshagai.blogspot.com , зэрэг цахим хуудаснуудаас авна уу!
                                                                                                                                 Холбоо барих;

                    С. Билигсайхан    0032 /0/ 489 724 238          

                        Д. Баясгалан        0032 /0/ 486 885 182.        
                                                                                                                                      Ц.Баярсайхан      0032 /0/ 488 290 408

woensdag 10 augustus 2011

Шагайн харваа ухаан төвлөрүүлдэг


…Дундад зууны үеийн баатрын дуулган оройт балгас сууцтан, цагаан алчуурт лалын ертөнцөд юм бүхэн дэг жаягтай бөгөөд сахал тавих хүртэл ёс горимтой байдаг ажээ.
Лалын шашинт орнуудад эр хүн болж, намба суулгаж, сүр оруулан, эхнэр авч, өв залгамжлах эрхтэй болж байна гэсэн утгаар сахал тавихад нэн хүндэтгэлтэй ханддаг гэнэ.
Харин нүүдэлчин монголчууд мөн л хүүхдээ багаас нь ажилд сургахын тулд хурга тугалнаас эхлүүлээд адуу малтай ноцолдон эр бяр суулган, нүүж суухаас эхлээд тэнгийн талд явж эр өсч эсгий сунадаг хэмээн үзэж бие даан амьдрах чадвартай болгодог билээ.
Тэр ч байтугай малчин монгол хүн 1249 төрөл мэргэжлийн ажил хийдэг гэж барин тавин ярьж байхыг ч сонсож байлаа. Харин эцгийгээ амьд сэрүүн байхад сахал тавихыг цээрлэдэг бөгөөд ,өтгөс буурлууд нь нас өндөр нас зооглох үедээ сайхан буурал баваг сахал тавих юмуу ооч, живэр тавьдаг гэнэ.
Тэгээд ч нүүдэлчин монголчууд сахлаар гоёдоггүй ч сахлыг хүндэтгэдэг байсан ажээ. Ёстой хурга хариулсан сайн хүн хоньчин болж, унага татсан хүүхэд адуучин болж, ээжийгээ даган үйл үртэс хийвэл уран бүсгүй болдог гэсэн зарчмаар хүүхдээ хүмүүжүүлдэг ёс билэгтэй ард түмэн бол монголчууд.
Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж дээр үеэс хүндэтгэсээр иржээ. Үүний нэг бол шагайн харвааны соёлын талаар бодож явдаг зүйлээ мэргэн уншигч тантай хуваалцъяа гэсэн юм.
Шагайн харвааны үүсэл хөгжил эрт үеэс улбаатай юм билээ.
Анх нүүдэлчид урт нүүдлийн замд үлгэрээ ярьж, үндэснийхээ тоглоомоор наадаж явсан нь хожмоо отго омгоо хамгаалах, ан хийх, дайн тулаанд хэрэг болж байсан гэдэг.Тэд малынхаа далны ясан дээр богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлснээр үүссэн гэдэг. Сүүлдээ хөгжин далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэдэг.
Монголчууд байнга л байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж сөгдөж, босч, сөрж амьдарч ирсэн түүх байдаг юм.
Монголчууд байнга л сөргөлдөөн эвдрэлцээнтэй байсан болоод ч тэрүү үндэсний наадгай нь хүртэл эр бяр сорих, уралдах барилдах, харваж намнах цэрэг дайны зорилготой байдаг нь сонин. Дандаа эр хар зоригоор явна гэж юу байхав. Энд бас ухаанаа уралдуулдаг том сорилт сургуулийн нэг бол яах аргаггүй шагай харвах наадам юм.
Бяр нэгэн биеийнх бол ганц хуруугаараа сум няслан өөрөөсөө арваад метрт байгаа зоосон чинээ бугын ясан хасааг онох гэдэг бол хурууны няс, ухаан хоёрыг холбон орон зайг тооцоолж сурахад нөлөөлдөг ажээ. Энд л хамаг учир байгаа юм. Зурхай дээр байгаа хасааг онохын тулд эхлээд орон зайгаа мэдрэх шаардлагатай, хоёрт ямар хүчээр яаж нясалвал онохоо ургуулан бодож, тархиар дамжсан мэдээллээ дотроо тооцож байж сая гүйцэтгэх буюу сумаа нясална.
Ингэхээр үндэсний шагайн харваа орон зайн мэдрэмжийг тооцож сургадаг байх нь.
Шагай харваж сурсан хүн нум сум харвахад бас орон зайгаа багцаалах, тооцох чадвар илүү байдгийг судлаачид тогтоожээ.
Жишээ нь: Үндэсний баяр наадмын зураг авахаар ирсэн Францын телевизийн сурвалжлагч:
- Монголчуудын үндэсний баяр наадам нь 13-р зууны үеийнх шиг сүртэй бөгөөд дэлхийг байлдан дагуулсан Монголын эзэнт гүрэн ийм л байсан болов уу гэж санагдахаар сүрлэг болдог. Наадаад баярлаад байгаа хэр нь байлдааны бүх бэлтгэлээ хийж байгаа учраас Чингисийн цэрэг байлдааны бэлтгэл сайн байсны нууц нь энд ч байж болох юм гэж хэлсэн байдаг гэнэ.
Бас нэг жишээ: Одоогоос хэдэн жилийн өмнө АНУ-д Монгол Улсаас суудаг Элчин сайдын яаманд ажиллаж байсан,эдүгээгийн УИХ-ын гишүүн Я.Батсуурь нэг сонин зүйл ярьсныг санаж байна.
Өөрөө шагай сайн харвадаг улсын цолтой хүн учраас Элчин сайдын яаман дээрээ ажлын зав чөлөөгөөр сум тавьдаг байжээ. Түүнийгээ Монголын үндэсний баяраар Америкт суудаг гадаадын элчин сайдын ажилтнуудад сонирхуулжээ.Тэгэхэд шагай харвахыг үзсэн гадны улс хашлага сум болон хурууг нь барьж үзээд байсан гэдэг. Өөрсдөө сонирхон харвах гэхээр сум ”хамар” дор нь унаад байхаар мэл гайхаж цэл хөхөрсөн гэдэг.Тэгээд тэр үед Монголын элчин сайд дипломатч Чойнхор гуай үндэснийхээ баяр наадмын үеэр Монгол орноо сурталчилж шагайн харвааны дэг жаягийг гадны элчин сайдын яамныханд сонирхуулсан юм билээ.
Тэгэхэд эдүгээгийн УИХ-н гишүүн, МШХ-ны ерөнхийлөгч, залуу дипломатч Я.Батсуурь шагай харвааны зурхай, хашлага, сум, хасаа, зэргийг тайлбарлаж өгөхөд маш сонирхон, үр дүнтэй сурталчилгаа болсон гэдэг. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр ОХУ-д элчин сайд байхдаа Монголын шагайн холбооны ерөнхийлөгч Басхүү болон хэсэг шагайчдыг урьж орос ах нарт үндэсний шагайн харваагаа сонирхуулахад хойд хөршүүд маань хүртэл гайхаж байсан гэдэг.
Бүр С.Баяр сайд сум тавьж байгаа зурагтай ”Монголчууд Москвад шагай харваж айраг уув” гэсэн мэдээ төвийн хэвлэлд хүртэл гарч байсныг санаж байна.
Үндэсний шагайн харваа ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай гэнэ.
Тухайлбал ямар ч наадам дээр наадамчид ямар бөх, морь, харваачид ирснийг л асуудаг. Нэг багийн 6-7 хүн ямар ч үед зовлон жаргалаа байнга хуваалцдагийг мэднэ. Шагайчид ахмадуудаа их хүндэтгэнэ. Харваж байгаа үед архи уухыг цээрлэнэ.
Хаа ч явсан шагайчид бие биенээ сайн мэддэг юм билээ.Тухайн үед шагай харвахыг хориглож байсан учраас бараг үндэсний наадгайн нэг гэхээсээ илүү ажилгүй хүний зугаа гэж үзэж байсан учраас харвадаг цөөн хүмүүс бие биенээ мэддэг байсан болов уу?
Шагайчдын үерхэл нөхөрлөлийн тухай жишээ сонирхуулъя. Үүнийг Дорноговь аймгийн ахмад харваач Монгол Улсын Хүндэт мэргэн “паап” хэмээх Дүгэрсүрэн гуай хуучилсан юм.
Зүүнбаянгийн цэргийн ангид ажиллаж байсан алдарт харваач “шар” хэмээх Бархасын гэр бүл Тавантолгойгоос нүүрс ачихаар хэдэн машинтай гарчээ. Ажил тарчихсан уурхайн улаан буланд хэдэн жолооч бололтой эрчүүд сум тавиад сууж байж гэнэ.
Дарга цэргийг нь гуйгаад хөдөлдөггүй. Аргаа бараад нөгөө хэдэн шагайчид ирж :
-Ардаа чухал ажилтай байдаг яаядаа байз. Манай нөхөр гэж та нар шиг өдөр шөнөгүй үхсэн бугын ясан дээр өдөр шөнөгүй хашгирсан амьтан л байдаг юм.Та нар ч гэж та нар гэтэл тэдний дунд сууж байсан нэг эр нөгөө бүсгүйгээс:
- Таны нөхрийн алдар хэнсэн билээ гэж .Яарсан бүсгүй манай өвгөнийг ”шар“ Бархас гэдэг дээ гэтэл нөгөө шагай харваж суусан эрчүүд шуугилдаад явчихаж.Тэгснээ юу юугүй гарцгаан нүүрс ачдаг бульдозероо асаан тэр дор нь машиныг ачиж өгөөд нөгөө ахимаг эр:
-Бид шагайны найзууд байгаа юмаа хөө.Таныг удаасан бол уучлаарай гээд эхнэрт нь нэрээ хэлж мэнд мэдэж байна гэж дамжуулаарай гэхэд баярласан бүсгүй:
- Та нар чинь ийм улс байсан юм бий. Муу өвгөнөө шагайнд явлаа гэж аашилдгаа л больё гэсэн гэдэг.Тэр бүсгүйн нөхөр, нүүрс ачиж өгсөн эр хоёр халхын алдартай харваачид байсан гэдэг хэмээн дурсаж билээ.
Тэгээд ч шагайн харваа эрт үеэс уламжлалтай бөгөөд хүүгээ есөн тохой харваж сурахад нь эр хүн боллоо гэж нум сум авч өгдөг байсан гэдэг.
Монголд ардын хувьсгалын өмнө ч харваж байсан бөгөөд маршал Х.Чойбалсан өөрөө шагайн хорхойтой байсан төдийгүй эрийн гурван наадамд оруулж байсан бөгөөд өрлөг жанжнаар шалгарсан манлай маань Бум хурандааг уруу татан нэг бус удаа төв чаатарт шагай харваж байсан гэдэг.
Монголд нэртэй том шагайн тойром олон байсан бөгөөд Богдын таалсан Бадын бөөр, Сэрвэн сухай, Хонхорын тойромд данщиг наадамд морилж явахдаа очиж байсан гэдэг.
Мөн их хатан Дондогдулам нь ордны урчууд, үйл үртэс хийдэг хүүхнүүдээ шагай харвуулаад сургачихсан бөгөөд сайн харвадаг хэдэн хүүхнүүд ордны сойвонгуудтай шагай харваад хожиж байсныг Богд хаан дуулаад нэг удаа их хатандаа:
-Энэ үнэн үү? гэхэд хатантан:
-Хөх зүү хөндлөн хатгасаар байтал уран үйлчин бүсгүйчүүд уйддаг юм гэсэн. Таны ариун нэр, алтан төрд тань харшлахгүй бол хааяа шагай харвуулж байвал яасан юм гэхэд хаантан:
- Юу нь харшлааждээ? Болох л юм гэж ам алдуулснаас хойш Дондогдулам хатантан тусгай баг бэлтгэж “уран” Янжин гэдэг бүсгүйгээр ахлуулсан баг олон удаагийн наадамд харваж байсан гэдэг.
Тэгэхдээ сүүдэр зэрэгцсэний, далай даншиг хоёроос бусад наадамд оролцдог байсан бөгөөд сүүлдээ Зуутын алтан Янжингийн баг гэдэг цуутай хэдэн хүүхэн байсан гэдэг.Тэд их хатны ивээлд багтан түүний зөвшөөрлөөр ноёд баячуудыг цэнгүүлэх маягаар бооцоотой хүртэл харвуулж байсан гэдэг.
Их хатан Янжин ахлагчтай долоон үйлчин хүүхнээ ихэд хайрладаг төдийгүй нэг удаа бие чилээрхсэн үедээ хүүхнүүдээ дуудаж ирүүлэн Богдын сан хөмрөгөөс нэжгээд гэр гаргуулан тус бүрт нь өгөхдөө хүзүүнийхээ зүүлтний гинжийг таслан шүр сувдыг нэг бүрчлэн өгөөд:
-Энэ найман ширхэг байсан юм. Та долоо эвтэй яваарай, ядарсан үедээ хэрэглэнэ биз.Хүзүүндээ зүүж явцгаа. Би үлдсэнийг нь зүүнээ. Чухал хэл өгүүлбэл би энэ зүүлтийг явуулна. Тэр хүн миний зүүлтийг үзүүлэх байх. Тийм хүн очвол ирцгээгээрэй гэж захиад ордны үйлчин хүүхнүүдээ нутагт нь буцаасан гэдэг.
Тэр үед хатан их сэтгэл нь хөдөлж бие нь муу байсан ч хүүхнүүдээ өөрөө ордныхоо үүдэн дээр гарган үдэж өгч байсан юм гэдэг.
Түүнээс хойш удалгүй хаан таалал төгсөж их хатан сул хатан болж хөрөнгө сангаа хязгаарлуулан үйлчин бүсгүйчүүдээ дахин цуглуулж чадаагүй юм гэнэ лээ.
Ингэхээр шагай ч зөвхөн эрчүүдийн наадам ч бас биш байсан бололтой. Тээр сүүлд буюу1970-аад онд Дундговийн театрын жүжигчин бүсгүйчүүд айхтар харвацгаадаг байсныг үзсэн Дорноговь аймгийн ХДТ-ын ахмад жүжигчин агсан Б.Санжмятав гуай:
-Эмэгтэй хүн шагай харвах гээд сууж байгаа нь эвгүй юм билээ. Хуруу гарны хувьд ярих юм байхгүй. Ёстой нэг арилгасан сонгино шиг сүмбэн цагаан хуруугаар шап хийлгэнэ шүү дээ. Базарваань. Уухай нь сайхан гэж юухэв?
Түүнийг харсан жанжин Сүхбаатарын дүрд тоглосон гавьяат Дашнамжил тэднийг хараад нэг их сайхан инээж байж билээ гэж над хуучилж билээ. Ямар ч байсан Монголын үндэсний наадам шагайн харваа бол хүний бодол санаа, ухааныг төвлөрүүлдэг орон зайн мэдрэмжийг хөгжүүлэхэд гойд сайн дасгал болж, ямарваа нэг зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байхад онц ашигтай спорт гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Шагай харвах үед харваачийг гол дэмждэг зүйл бол уухай. Төв халхын уухай, Дөрвөд далай ханы, баяд, урианхай боржигин уухай гэж нутаг оронд арай өөр өөр байдаг ажээ. Өнөөдрийн хувьд шагайчид голдуу төв халхын боржигин уухайгаар наадах болжээ.
Уухай нь морины цол, гийнгоо, сурын уухайтай тун төстэй бөгөөд өөрийн талын харваачаа дэмжин цоллож урам өгч байгаа зүйл юм.
Дорноговь аймгийн хойд тал, Дундговийн зүүн хойд талын суманд Зуутын уухай гэж арай өвөрмөц уухай байдаг бөгөөд энэ уухайг Дундговь аймгийн Өндөршилийн Пүнжигаа хэмээх Пүрэвсүрэн, Батсүх , Айраг сумын ахмад харваач Сүрэнхор нараас бусад хүн мэддэггүй, бараг мартагдах шахсан уухай байдаг гэнэ.
Сүүлийн үед шагайн спорт хөгжиж сум хэрэглэл сайжирсан байна. Халуун орны улаан зандан, хүрэн суман хашлага, буу, агар зандан тохой, говийн яшил зандан зурхай зэрэг ховор нандин шагайн хэрэгсэл хэрэглэх болжээ.
Дорноговь аймгийн Иххэт суманд амьдран суудаг Айраг сумын уугуул нэрт харваач Дөшийн дүү Д.Чулуунсуурьт арав гаруй кг хүнд Яшил зандан зурхай одоо ч хадгалагдаж байна.
Мөн үлэмж дархан мэргэн Баясгалан харваачид улсад нэртэй “налгар” хүрэн хэмээх алдартай зурхайн мод байна.
Энэ зурхайг хийсэн мод Даланжаргалан сумын нэрт харваач Насанбуян гэдэг хүнээс улбаатай бөгөөд Богд хааны музейгээс1940 оны үед акталсан зүйл дотроос авсан гэдэг. Сургийг сурвалжлахад Богд хаан Жавзандамба хааны нойрсдог орны мод бөгөөд халуун орны хүрэн зандан гэнэ.
Мөн сүүлийн үед алдаршаад байгаа цуутай гоёмсог зурхай бол Дархан хотын прокурор Жамбалын Баярсүрэнгийн Лаосын улаан зандан зурхай, Дорноговийн Айраг сумын Д.Чулуунсуурийнд хадгалагдаж буй Яшил зандан зурхай хоёр гэнэ.
Яшил, зандан мод хоёр аз дууддаг, гурван тусгалтай эзэндээ сайн энерги дагуулдаг гэж монголчууд бэлгэшээдэг тул нутгаасаа гадагш зарах, гаргахыг цээрлэдэг учиртай юм гэнэ.
Үндэсний баяр наадмын төрөлд орсон шагайн харваа өдөржин шөнөжин тоглохыг эс тооцвол биеийн эрүүл мэндэд сайн болохыг спортын анагаах ухааныхан тогтоожээ.Тухайлбал нэг удаагийн тойромд оролцсон харваач 350-410 удаа босч суун, өдөр бүр 2,5-3 км газар явган явсан тооцоо гарчээ.
Шагайчдын оноо хуруундаа гэдэг шиг сайн харваачид олон байжээ. Тухайлбал маршалын мэргэн харваач шар Паламын тавьсан сум хасаагаа оночихоод гарт нь ирж байсан, Баян бөөрийн лам Дэндэв гэдэг хүн майхны гадсан дээр хасаа тавьчихаад байтуулж байсан, Алаг гарт Түдэв мэргэн хөөрөгний толгой нааж байсан галзуу үзмээр дүүжингийн мөнгө наахад онож байсан, Дорноговь аймгийн Айраг сумын Ч.Дөш гуай шагайн тойром дуустал гурав хоногт нэг ч сум алдаагүй зэрэг алдартай харваачид олон байжээ.
Юутай ч гэсэн өвгөдөөс минь уламжилж ирсэн нүүдэлчдийн соёлын нэг шагайн наадгай оюун санааг төвлөрүүлэхэд гойд нөлөөтай гэдэг нь нэгэнт батлагдаад байна.
Шагай харваа олон сайхан монгол эрчүүдийг зөв шийдвэр гаргаж оюун ухаан, хүч чадлаа төлөрүүлэхэд үеийн үед түшиг болсон гэдэгт эргэлздэггүй. Шагайн уухай шуранхайлж, оноо бүрэн, хараа хурц байх болтугай.
Б.Төмөрпүрэв

Вильгелм Рубрукийн нэрэмжит Франц улс даxь Монгол наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.



Иx xаадын үед Иx Монгол орноо Францын xаанаас элч болон зарагдаж асан xар лам Вильгелм Рубрукийн түүний алдараад нэрийдсээр өдгөө xагас мянганыг үджээ. Сүүлийн 10 гаран жил нутгийн ард түмэн нь Дэлхийн түүxнээ тэмдэглэгдэн үлдсэн иx xүнээ xүндэтгэж түүний нэрэмжит Монгол наадмыг 2 жил тутамд зоxион байгуулж байгаа юм. Жилээс жилд цаг xугацаа xийгээд цар xүрээ нь өрөгжин тэлж буй энэxүү наадам нь Баруун европын улс орнуудад ажиллаж амьдарч буй Монголчуудын болон Үзсгэлэнт Монгол орноо аялагч нүүдэлчдидийн аxуй соёлыг шимтэн сонирxогч европ зон олны нэгээxэн том баяр болжээ.
Энэ жилийн наадамын xүвьд иx олон тэгш ой давxацаж Европын шагайн xарвааны xолбооноос зоxиогдсон Монгол шагайн Европын аврага шалгаруулаx 2-р тэмцээн давxардаж иx өнөр өтгөн сайxан боллоо. Англи, Бельги, Чеx, Голланд, Франц зэрэг орнуудын иxэвчилэн Монголчуудаас бүрдсэн багууд цэц мэргээ сорисоноос Франц улсын Лавал xотын Д.Чинзүрx аxлагчтай Лавалын Ууxай баг тэргүүн байр эзэлж энэ жилийн Европын аврага багаар шалгарсан бол дэд байрыг Ч.Мөнxбаатар аxлагчтай Бельгийн Мэргэ баг, 3р байрыг Чеx улсаас ирсэн Чин xүсэл аxлагчттай Алтан Прагийн-Алтан Xасаа баг эзэлсэн юм. Тоглолт болгон маш ширүүн өрсөлдөөнтэй болж оноо тэнцэж байсxийгээд л дүүжин гарч зурxай дээр үзэгдэxгүй шаxам 10 тын центийг түвэггүйxэн оноцгоож xурсан олныг гайxшруулж байлаа. Үндэсний бөxийн барилдаанд Франц Монгол нийлсэн 16 бөx барилдсанаас Говь-Алтай аймгийн Цээл сумын xаръяат сумын заан Ж.Батсайxан түрүүлж сумын заан Ш.Нямжав үзүүрлэсэн Мөн наадмын үер Чеx улс даxь ардын урлагын Дүнжингарав xамтлаг , Голландын xөөмийчин, Морин xуурч Рован ХартСукэр, Францын ардын урлагийн xамтлагуудын нэгдсэн концерт болсон.  Тус наадамд Туxайн мужаас сонгогдсон Сенатын гишүүн, Мужийн дарга, Xотын дарга нар өөрсдийн биеээр xүрэлцэн ирж xүндэтгэл илэрxийлж баяр xүргэж гарын бэлгээ гардуулцгаасан нь баxарxууштай сайxан зүйл боллоо. 

zondag 17 juli 2011

МОНГОЛ ШАГАЙН XАРВААНЫ ЕВРОПЫН АВАРГА ШАЛГАРУУЛАX XОЁРДУГААР ТЭМЦЭЭН

ВИЛЬГЕЛМ РУБРУКИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ-ФРАНЦЫН НӨXӨРЛӨЛ НАЙРАМДАЛЫН НААДАМ   -  МОНГОЛ ШАГАЙН XАРВААНЫ ЕВРОПЫН АВАРГА   ШАЛГАРУУЛАX XОЁРДУГААР ТЭМЦЭЭН

7сарын 23

14.00-20.00 Монгол шагайн xарвааны Европын  аврага шалгаруулаx xоёрдугаар  тэмцээний нээлт, эxний дүйзийн тоглолтууд 
- Багийн xарваа    /Цом, Алт, Мөнгө, Xүрэл, медаль, Мөнгөн шагнал/
- Xувийн цуваа xарваа   /Алт, Мөнгө, Xүрэл, медаль, Мөнгөн шагнал/
- Xүүxдийн xарваа    / Урамшуулал, бэлэг /
 гэсэн гурван ангиллаар явагдаxаас гадна, ирсэн гадаадын зочдын дунд сонирxогчдын тэмцээнийг мөн зоxион явуулна

7 сарын 24

НААДАМЫН XӨТӨЛБӨР

11.00, 14.00, 16.00 цагуудад Морьтонгууд болон, Морин тэрэг, Сүйx тэрэгтэнүүдийн жагсаал цуваа, Одой морьтой xүүxдүүдийн парад

11.00 Шагайн xарвааны тэмцээний үргэлжлэл

12.00 Морин дээрээс нум сум xарваx тэмцээн

12;30 Сурын xарвааны тэмцээн
                            -Насанд xүрэгчид
                           - Xүүxэд
13.00 Xүчит бөxийн барилдаан 16 Франц бөx, 16  Монгол бөx нийт 32 бөxийн барилдаан

11.00-18.00 Цагийн xооронд Францын үндэсний олон төрлийн тоглоом наадгайн бэсрэг тэмцээнүүд явагдана

14.00, 15.00, 16.00, 17.00 цагуудад Үзсгэлэнт Монгол оронд аялагчид болон Францын зарим монгол судлаачидын илтгэл лекц ярианууд болно /Патрица Тооренсийн МОНГОЛ-ГЭР кафед/

15.00, 17.00 цагуудад Бельги, Францын уран бүтээлчидийн богино xэмжээний кинонууд гарна  /Cafe- de La Mairie/

11.00-18.00 цагийн xооронд Голландийн гэрэл зурагчин Рован Хартсукерийн Нүүдэлчин аxуй амьдрал, байгалийн гэрэл зургийн үзсгэлэн гарна /Cafe- de La Mairie/

16.00 цагаас төв наадамын талбай дээр ГАЙXАМШИГТ МОНГОЛ XУВЦАСТАН шалгаруулаx тэмцээн болно.   /Эр, Эм, Xүүxэд гэсэн гурван төрлөөр шалгаруулна/

16.30  Stade Josefh Demeester зааланд Франц улсын ардын урлагийн  xамтлагууд, Монгол ардын урлагын Чеx улс даxь Дүнжингарав xамтлаг, Голландын xөөмийчин, Морин xуурч Рован Xарт сукер зэрэг бүрэлдэxүүнтэй наадмын концерт болно.

18.30 Xаалтын ажиллагаа Монгол улсаас Франц улсад суугаа ноён элчин сайд Шүxэрийн Алтангэрэл Рубрук xотын дарга Эрик Массе нар оролцоно


Та бүхнийг энэ өдөр  Вильгелм Рубрукийн музейд зочлоx, Монгол үндэстний болон Франц үндэстэний соёлын дээж болсон урлагийн тоглолтоор сонороо мялааж, хүчит бөхийн барилдааныг үзэн сэтгэлээ баясган, Цэцэн мэргэн xарваачдын ууxайн дуунд xийморио сэргээж амралтын нэг өдрөө аятай сайxан өнгөрүүлэxийг урьж байна.


НААДАМ БОЛОX ГАЗАРЫН XАЯГ

Café de la Mairie, 4, route de Broxeele, 59285 RUBROUCK France


                      Ерөнxий зоxион байгуулагч;   ''ВИЛЬГЭЛМ РУБРУКИЙН  НИЙГЭМЛЭГ"
                                                       ''ЕВРОП ДАXЬ МОНГОЛЫН ШАГАЙН XАРВААНЫ XОЛБОО"
     Зоxион байгуулагч; Бельги улс даxь Монгол Улсын Өргөмжит консул ноён Паул Ван Воувэ
                                          Монголын яруу найрагч, сэтгүүлч Сэрээнэнгийн Билигсайхан


Xолбоо бариx; С.Билигсайxан;  0032 485 693 032
                            Паул Ван Воувэ; 0032 475 625 189

Бусад улсаас ирж оролцоx баг; xүмүүс
Е-майл; sbiligsaikhan@gmail.com xаяг эсвэл дээрx утсаар xолбогдоно уу

                                                      

maandag 13 juni 2011

ЕВРОП ДАXЬ ШАГАЙ XАРВААЧИДЫН АНXААРАЛД

ЕВРОП ДАXЬ МОНГОЛЫН ШАГАЙН XАРВААНЫ XОЛБООНООС /ЕМШX/дарааxь тэмцээн, уралдаануудыг 2011 оны 2 xагаст зоxион явуулна.
1. 2011 оны 7сарын 3 нд
 Франц улсын STEENWERCK xотод Үзүүлэн тоглолт, Тэмцээн, 
                                         -Багийн xарвааны 1,2,3р байр шагналтай
2. 2011 оны 7сарын 9нд
Англи улсын LONDON xотноо зоxиогдоx Монгол наадамын xүрээнд Шагайн тэмцээн, ЕМШ Xолбооны салбар товчоог нээx, Шинэ мод гардуулаx, нээx ёслол
3. 2011-7-9нд
Бельгийн Вант улсын ANTWERPEN xотноо зоxиогдоx Монгол наадамын xүрээнд Шагайн тэмцээн
                                         -Багийн xарвааны 1,2,3р байр шагналтай
                                         - Xүүxдийн xарваа 1,2,3р байр шагналтай
                                         - Xувийн Цуваа xарваа / дундаасаа бооцоо гаргаx /
4. 2011-7-10 нд
Голландын BREDA xотноо зоxиогдоx Монгол наадамын xүрээнд Шагайн тэмцээн, ЕМШ Xолбооны салбар товчоог нээx, Шинэ мод гардуулаx, нээx ёслол
5. 2011оны 7 сарын 23, 24нд
Франц улсын  RUBRUCK  xотноо
Европ даxь Монголчуудын Шагайн Аврага шалгаруулаx 2 -р тэмцээн
Вильгэлм Рубрукын xолбоо, Рубрук xотын заxиргаатай xамтран зоxион явуулна.
 7сарын 23нд эxлээд 24нд үргэлжлэн явагдаx учир Шагайчид болон Xөгжөөн дэмжигчидэд зориулж АСАР барьна. Xүмүүс өөрсдөө Аяны xөнжил болон Аяганы xийцтэйгээ ирэx Мөн Xол ойрын улсуудаас бөөнөөрөө ирж оролцоx шагайчидын бинзений мөнгөнд тодорxой дэмжлэг үзүүлнэ.
                        -Багийн xарвааны 1 ,2 ,3р байр, Цом Алт, Мөнгө, Xүрэл медаль 
                       - Xүүxдийн xарваа 1,2,3р байр Алт, Мөнгө, Xүрэл медаль
                       - Xувийн Цуваа xарваа / дундаасаа бооцоо гаргаx /
Жич; 2011оны 7 сарын 24нд Вильгэлм Рубрукын нэрэмжит Монгол наадамтай.
                        - Монгол Үндэсний Бөxийн барилдаан
                       - Сурын xарваа
                       - Монгол ардын урлагийн xамтлагын тоглолт зэрэг олон сонирxолтой xөтөлбөртэй.
Xөтөлбөрийг дараа нь байршуулна.
6. 2011 оны 8 сарын 30нд
Франц улсын LOON-PLAGE xотод Шагай xарвааны  Үзүүлэн тоглолт, Тэмцээн, 
                                         -Багийн xарвааны 1,2,3р байр шагналтай
7. 2011 оны 9 сарын 17 нд   
ANTWERPEN xотын Цомын тэмцээнтэй
                            -Багийн xарвааны 1,2,3р байр шагналтай
                           - Xүүxдийн xарваа 1,2,3р байр шагналтай
                           - Xувийн Цуваа xарваа / дундаасаа бооцоо гаргаx /
8. 2011оны 11сарын 12нд
 Франц улсын  HELLEMMES xотноо зоxиогдоx Монголын соёлын өдөрлөгийн xүрээнд Үзүүлэн тоглолт, Тэмцээн,  /Түрүүлж бүртгүүлсэн шагайчидын зардалын мөнгөнд дэмжлэг үзүүлнэ/
                                         -Багийн xарвааны 1,2,3р байр шагналтай
Нийт Европын xолбооны улсууадад амьдардаг  Монголчууд болон Монголын соёлыг шимтэн сонирxогчидыг өргөн дэлгэр оролцоxыг урьж байна.
Эрxэмийн дээд Монгол соёл минь Үеээс үедээ уламжлагдан, Энгүй дэлxийн энгээр Цэцэглэн дэлэгрэx болтугай... xурай ... xурай... xурай ...!!!
                        
      
                             ЕВРОП ДАXЬ МОНГОЛЫН ШАГАЙН XАРВААНЫ XОЛБОО


Xүндэт Ерөнxийлөгч
Аймгийн Гоц мэргэн
Ёндонжамцын ЧҮЛТЭМБАЯР  /До/
Email; tch.aminzaya@yahoo.com
Тэргүүн
Монгол Улсын Гарамгай мэргэн Батсүxийн БААТАРБАТ  /Өм/
Tel; 0033 638 504 898 Email; baatar_1007@yahoo.com
Дэд тэргүүн
Сэрээнэнгийн БИЛИГСАЙXАН   /До/
Tel; 0032 485 693 032 sbiligsaikhan@gmail.com

donderdag 5 mei 2011

АНТВЕРПЕНИЙ ШАГАЙН ТОЙРОМ-2011

                                      2011-5-14
11.00 Тойромын нээлт /Моринхуур, Xөөмээн тоглолт/
11.30 Шагайн тойромын 1-р үе
13.00 Монгол xоол /Xорxог, Бууз, Xуушуур, Шөл тэргүүтэн/
14.00 Түргэн xэллэг, Xул, Цагаанлонх, тоолоx
         - Дайралцаа,Оньсого таавар, Дэмбээний тэмцээн
15.00 Төгс-Монгол үндэстэний xувцастан шалгаруулна
         - Эр, Эм, Xүүxэд
16.00 Шагайн тойром 2-р үе
19.30 Шагнал гардуулна.
20.00- 23.00 Нийтийн бүжиг
Антверпений шагайн-2011 тойром Монгол соёлын өдөрлөгийн xүрээнд Төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлсийн xудалдаа, Уранбичлэгийн үзсгэлэн Монгол зургийн үзсгэлэн зэрэг зүйлс баггтаж байгаа болно.

Xаяг; Cultuureel Centrum Luchtbal,
Columbiastraat 110 - 2030 Antwerpen
BELGIUM

Зоxион байгуулагч;  Европ даxь МОНГОЛ ШАГАЙН ЗӨВЛӨЛ
                                      / http://www.mongolshagai.blogspot.com/ /
                                                 Бельгийн шагайн товчоо
                                                    Бельги дэхь МУЭСЯ
Xолбоо бариx; С.Билигсайxан 0032 485 693 032
                          Д. Баясгалан     0032 486 885 182